ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Т.Намнан нар 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ШУТИС-ийн төв байрны хурлын зааланд оюутан залуучуудтай уулзлаа.
Тус уулзалтаар ШУТИС-ийн бүтэц зохион байгууллалтын өөрчлөлтийн ач холбогдол болон оюутнуудад ямар үр өгөөжтэй болох талаар тодорхой тайлбар өгч, мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө. ШУТИС-ийн бүтэц зохион байгууллалтын өөрчлөлтөөр өнөөдөр ШУТИС-д элсээд суралцаж байгаа оюутнуудад ямар нэгэн өөрчлөлт орохгүй, хуучин хөтөлбөр, элссэн мэргэжлээрээ суралцаж төгсөнө, харьяалагдах бүрэлдэхүүний сургуулийн нэрэнд өөрчлөлт орно гэдгийг тайлбарлан ярисан юм. Харин ирэх хичээлийн жилээс эхлэн шинээр ШУТИС-ийг сонгон суралцах оюутнууд олон улсын стандартад нийцсэн шинэ хөтөлбөрийн дагуу 60 багц мэргэжлээс сонгон суралцах боломжтой болжээ.
Мөн сургууль бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орсоноор хуучны хичээл заах арга барилыг шинэчлэн боловсруулж, оюутанд илүү нээлттэй, дадлага хийх боломжийг олгосон сургалтын арга барил бүрдүүлж өгөх юм. Уулзалтанд оролцсон оюутнууд өөрсдийн сургуулиа шинэ бүтэц зохион байгуулалтанд орж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлж, сургуулийн удирдлагуудаас өөрсдийн сонирхсон асуултанд хариулт авлаа. Мөн оюутнуудтай хийх уулзалтыг сургуулийн захиргааны зүгээс тодорхой хуваарийн дагуу тогтмол зохион байгуулж байхаар боллоо.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ