ОХУ-ын Буриадын Их Сургуулиас зохион байгуулсан “РОССИЯ-МОНГОЛИЯ: НОВОЕ ПАРТНЕРСТВО В ХХI ВЕКЕ” Сэдэвт хуралд нтс-ийн багш, оюутнууд амжилттай оролцоод ирлээ

ОХУ-ын Буриадын Их Сургуулиас "Россия-Монголия: новое партнерство в ХХI веке" сэдэвт хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав. Тус хуралд НТС-ийн сургуулийн ЭШИЭДЗ Ц. Батцэрэн, ТСС-ын профессорын багийн тэргүүлэх профессор Ю. Болдбаатар, АЖ-ын ангийн оюутан Б. Бямбаа, Ц. Ганбаяр, ОНХА-ын ангийн оюутан Ч. Ичинхорлоо, НА-ын ангийн оюутан С. Нинжмаа, ТСС-ын ангийн оюутан Б. Батболд нар амжилттай оролцлоо. Мөн доктор Ю.Болдбаатар "ОКНО" нэртэй ихэвчлэн цонхоор авсан абстракт гэрэл зургаараа үзэсгэлэн гаргав.

1. ХУРАЛ "ЭДИЙН ЗАСАГ", "ТҮҮХ", "СОЁЛ СУДЛАЛ" ГЭСЭН ГУРВАН САЛБАРААР ЯВАГДАЖ МОНГОЛЫН ТАЛААС ШУТИС БОЛОН МУБИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД ОРОЛЦОВ.

- "Эдийн засаг"-ийн салбар хуралдаанд:

- АЖ-ын ангийн оюутан Б. Бямбаа "Развитие туризма в монголии" сэдвээр,

- АЖ-ын ангийн оюутан Ц. Ганбаяр "Далбаат тэргэнцэрийн аяллыг монголын говийн бүс нутагт хөгжүүлэх боломж" сэдвээр,

- НА-ын ангийн оюутан С. Нинжмаа "Монголын ахмад настны хэрэгцээ ба нийгмийн хамгааллын хуулийн уялдаа холбооны асуудал" сэдвээр,

- "Соёл судлал"-ын салбар хуралдаанд:

- ОНХА-ын ангийн оюутан Ч. Ичинхорлоо "Монгол-оросын оюутан залуучуудын интернет орчин дахь хамтын ажиллагаа" сэдвээр,

- ТСС-ын ангийн оюутан Б. Батболд "Буддын шашны дэлгэрэлт монголд" сэдвээр.

САЛБАРТАА Ч. ИЧИНХОРЛОО 1-Р БАЙР, Б. БЯМБАА 2-Р БАЙР, Ц. ГАНБАЯР 3-Р БАЙРАНД ОРЖ ӨРГӨМЖЛӨЛ МӨНГӨН ШАГНАЛААР, АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН С. НИНЖМАА,  Б. БАТБОЛД НАР ӨРГӨМЖЛӨЛӨӨР ТУС ТУС ШАГНАГДАВ.





"ОКНО" гэрэл зургийн үзэсгэлэнд ирсэн Монгол, Оросын оюутнууд

Байгал далай дээр