“Оюутны нэгдсэн өдөрлөг”-ийг Оюутны хөгжил, үйлчилгээний алба, ШУТИС-ийн Оюутны холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ШУТИС-ийн гаднах задгай талбайд зохион байгууллаа.
Уг өдөрлөгийг Оюутны хөгжил, олон нийттэй харилцах проректор Т.Намнан нээж үг хэллээ. Тус өдөрлөгийн нээлтэнд Бэст Вэстэрн Примьер Захиргаа Удирдлагын Газрын дарга П.Түвшинзаяа, ШУТИС-ийн Оюутны Холбооны тэргүүн А.Төгсбаяр оролцлоо.
Тус өдөрлөгт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Топ 42 байгууллага оролцон, өөрийн байгууллагад нээлттэй байгаа ажлын байранд бүртгэв. Онцолж хэлэхэд Нийслэлийн хөдөлмөрийн газраас 245 ажлын байрны санал ирсэн.
ШУТИС-ийг хавар төгсөх оюутнууд болон өмнөх улиралд төгссөн төгсөгч нар оролцлоо. Мөн 800 гаруй оюутны анкетийг онлайнаар бөглүүлэн ажил олгогч байгууллагуудад танилцуулан, цаашид ажил олгогчийн ажлын байрны захиалгын дагуу мэргэжлийн чиглэлээр төгсөн гарч буй оюутнуудын мэдээллийг өгөх юм.
Оролцогч байгууллагууд хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийхээс гадна, үйлчилгээгээ сурталчилан танилцуулсан. Төгсөгчдийн яармагийг ШУТИС-иас 4 дөх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн онцлог нь Оюутны холбоотой хамтран Урлагийн XIV наадмын шагналт байранд орсон оюутнууд урлагийн тоглолт үзүүлэхээс гадна ШУТИС-ийн цэнгээнт бүжгийн “Хос уянга” хамтлаг, ардын бүжиг, дуулаач, хөтлөгчийн клубийн оюутнууд мөн ҮТДС-ийн оюутнууд өөрсдийн зохиосон бүтээлээрээ оролцлоо.
Гаднах задгай талбайд ШУТИС-ийн Оюутны холбоо, бүрэлдэхүүн сургуулиудын оюутны зөвлөлүүд оролцогч байгууллага болон өдөрлөгт оролцсон оюутнуудад үйл ажиллагаа танилцуулав.
ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Оюутны холбоо
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ