Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын ангиллаар зохион байгуулагддаг уламжлалт Мэдээлэл зүйн улсын XXVIII олимпиадыг 2014 оны 05-р сарын 07-09-ний өдрүүдэд ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургууль амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн олимпиадыгмэдээлэл холбооны технологийн тэргүүлэгч компани “Скайтел групп”,монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч компани Хөдөө аж ахуйн бирж ХХК –иуд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулав.Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо, Шинэ монгол дунд сургууль, Green city ХХК, мэдээллийн gogo.mn сайт үйл ажиллагааг дэмжин хамтран оролцлоо.
Энэ удаагийн мэдээлэл зүйн улсын олимпиадад монгол улсын өнцөг булан бүрээс шалгарсан37 багш, 34 сурагч 600 онооны 6 бодлогыг 2 өдөр бодож уралдсанаас
Сурагчдын ангилалд
• 1-р байрыг УБ хотын лаборатори 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Эрдэнэ380 оноогоор,
• 2-р байрыг Увс аймгийн 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Жавхлан 370 оноогоор,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Бат-Оргил320 оноогоор,
• 3-р байрыг УБ хотын “Шинэ Монгол” сургуулийн 11-р ангийн сурагч Д.Учрал300 оноогоор, УБ хотын Мон-Турк сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Баттулга 290 оноогоор, УБ хотын Мон-Турк дунд сургуулийн 11-р ангийн сурагч Н.Энхсанаа 270 оноогоор тус тус эзэллээ.
Тусгай байранд Дархан Уул аймгийн 26-р сургуулийн 11-р ангийн сурагч Д.Майдар, Баян-Өлгий аймгийн Дарна цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч С.Еркебулан, УБ хотын Шинэ Монгол сургуулийн 11-р ангийн сурагч Б.Билгүүн, Сэлэнгэ аймгийн 4-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Тамир, УБ хотын 11-р дунд сургуулийн 11-р ангийн сурагч Б.Одмандах, УБ хотын Лаборатори 1-р дунд сургуулийн 9-р ангийн сурагч А.Батжаргал нар шалгарлаа.
Багш нарын ангилалд
• 1-р байрыг Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн багш С.Цагаан410 оноогоор,
• 2-р байрыг Хөвсгөл аймгийн Ирээдүй цогцолбор сургуулийн багш Д.Батмөнх 340 оноогоор,
• 3-р байр: Увс аймгийн II сургуулийн багш Ц.Өлзий 320 оноогоор тус тус эзэллээ.
Тусгай байранд Увс аймгийн Увс Эрдэм ахлах сургуулийн багш Ц.Цэдэвсүрэн, Ховд аймгийн Цаст-Алтай сургуулийн багш Д.Баасанжав нар
Сурагчдын бүтээлийн уралдаанд
• 1-р байрыгХөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Ж.Бямба-Очир “My system”бүтээлээр
• 2-р байрыг Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 11-рангийн сурагч Д.Лхагватөгөлдөр “Хөх толбот Монгол бичгийн программ” бүтээлээр
• 3-р байрыгДархан-Уул аймгийн 26-р сургуулийн 11-р ангийн сурагч О.Анхдалай “Ахиц бодлого” бүтээлээр тус тус эзэллээ.
Багш нарын ангилалд түрүүлсэн багшийг Мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооны дарга асан, доктор, профессор “Чойжоованчиг “ сан ивээн тэтгэж Тайван улсад болох Олон улсын мэдээлэл зүйн олимпиад оролцох багийн дасгалжуулагч багшаар явах бүх зардлыг даахаар боллоо.
Олимпиадад амжилттай оролцсон нийт багш, сурагчдад зохион байгуулагчдын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.
Мэдээллийн дэлгэрэнгүйг http://www.sict.mn/olympiad/ хаягнаас үзнэ үү.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ
ШУТИС болон Токиогийн их сургууль оюутан солилцох хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа