“INSPIRING FELT-2014” олон улсын эсгийний сургалт боллоо

ШУТИС болон Францын Реймсийн Урлаг, Дизайны Сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээтэй. Энэ гэрээний зохион байгуулж буй “INSPIRING FELT-2014” олон улсын эсгийний сургалтанд Францын Реймсийн Дизайн Урлагийн Сургуулийн Гадаад харилцааны захирал Vėronique Pintelon, Дизайны профессор Jean-Paul Augry болон дизайны мэргэжлийн 3-р дамжааны 8 оюутан оролцлоо. Сургалт ШУТИС-ийн Нэхмэлийн Хүрээлэн явагдсан. Сургалтын нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Гадаад Харилцааны Албаны дарга Т. Ууганбаяр, ҮТДС-ийн захирал Н.Ганзориг, дэд захирал Д.Ариунболор, Монгол дахь Францын Соёлын Төвийн захирал Sophie Latayad, Францын Элчин Сайдын Яамны Соёл хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Т.Төрням, Нэхмэлийн Хүрээлэнгийн захирал Д.Энхтуяа болон хоёр улсын багш оюутнууд оролцлоо.


Уг сургалтанд ҮТДС-ийн Нэхмэлийн Технологи, Дизайны профессорын багийн багш нар, Нэхмэл эдлэлийн дизайн мэргэжлээр суралцаж буй 2, 3, 4-р курсын 12 оюутан хамрагдлаа. Энэ сургалт нь дээрхи 2 их сургуулийн хамтын үйл ажиллагааны эхлэлийг тавьж байгаа бөгөөд цаашид жил бүр тасралтгүй явуулах, Францын ESAD (Ecole Superieured’Art et de Design Reims) сургууль дээр Нэхмэлийн дизайны багш, оюутнууд сургалтанд хамрах, улмаар багш нар мэргэжил дээшлүүлэх, оюутнууд мэргэжлийн дагуу суралцах боломж байгааг талууд цохон тэмдэглэв.  Европод эсгийг ялангуяа интерьрийн дизайны шийдэлд экоматериал, ямарч хэлбэр хийцтэй бүтээгдэхүүнийг хийж болдог гэдгээр нь их ашиглах болж байна. Францын багш, мэргэжилтнүүд монгол бол ноосоор эдэлхүүн хийх урлагийн “эрдэнэсийн орон” гэж үнэлж байна. Ийнхүү энэ сургалт нь профессор багш, оюутнуудын дизайны ур чадварын мэдлэг, туршлагыг харилцан солилцох төдийгүй Европ, Азийн соёл урлаг судлалд ач холбогдллтой.  Францын Реймсийн Урлаг, Дизайн сургуулийн багш, оюутнууд Төв аймгийн Алтанбулаг сумын малчин айлд зочилж Монголын эсгий хийх уламжлалт  аргатай танилцав.