
ШУТИС-ийн салбар сургуулиудын менежментийн ангийн оюутнуудын дунд долоо дахь жилээ зохиож буй “БИД ИРЭЭДҮЙН ШИЛДЭГ МЕНЕЖЕРҮҮД” тэмцээнийг БИАС 2014 оны дөрөвдүгээр сарын 28-нд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнийг Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн технологийн менежментийн профессорын багаас 2001 онд санаачилсан бөгөөд 2008 оноос ШУТИС-ийн салбар сургуулиудын менежментийн ангийн оюутнуудын дунд зохиодог болсон.
Тэмцээнд таван төрлөөр оюутнуудын англи хэлний мэдлэг, мэргэжлийн мэдлэгийг шалгадаг бөгөөд оюутнууд мэргэжил, сургуулийнхаа онцлогийг илүү таниж мэдэж, салбарынхаа үйлдвэрийн онцлогийг бусад оюутнууддаа сурталчилж, нөхөрсөг, хамт олонч уур амьсгалыг төлөвшүүлдэгээрээ ач холбогдолтой тэмцээн юм.
Тэмцээнд нийт долоон сургууль өрсөлдөж гурван баг шагналт байранд шалгарав. Үүнд:
Тэмцээнд оролцсон бусад багууд:
Нийт оролцсон оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Зохион байгуулагч: БИАС, Барилгын Технологи Менежментийн профессорын баг
Ивээн тэтгэгч: “Баганат Өргөө” ХХК
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо