
ШУТИСийн ҮТДС-ийн уран бүтээлч багш нар “Тэнхлэг” – 2014 үзэсгэлэнгээ урлаг сонирхогч, үзэгч олондоо толилуулж байна. 2003 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус сургуулийн багш нарын үзэсгэлэн нь дотоод гадаадын үзэсгэлэнгийн танхимуудад дэлгэгдэж байсан бол энэ удаа МУЭ-ийн Арт галерейд нээлтээ хийлээ.
ҮТДС-ийн уран бүтээлч багш нар нь дүрслэх урлаг, дизайны төрлүүдэд бүтээлээ туурвидаг байна. Тэдний бүтээлүүдээс уран зураг, график, фото-арт, батик, нэхмэл, эсгий урлагийн бүтээлүүдийг харж болно.Тус үзэсгэлэнд 12 гаруй уран бүтээлчийн 60 орчим бүтээл толилуулагдана. Үзэсгэлэн энэ сарын 23–30-ны хооронд үргэлжилнэ.


ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв