БШУЯ, Хөдөлмөрийн яам, НБГазар, МИДСКонсерциум, МХИДСХолбоо, ТМСХолбоо болон “Мишээл Групп” ХХК хамтран Монголын дээд боловсролын салбарын үйл ажиллагааг сурталчилах, их, дээд сургууль, коллежид элсэгчдэд мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 7 дахь жилдээ “БОЛОВСРОЛ, ШИНЭЧЛЭЛ 2014” үзэсгэлэнг 2014 оны 4-р сарын 18-аас 4-р сарын 21-ний өдрүүдэд МИШЭЭЛ ЭКСПО төвд зохион байгууллаа.


Энэ үзэсгэлэнд 70 гаруй төрийн болон хувийн хэвшлийн сургууль, МСҮТ болон 14 гадаадын их дээд сургуулиуд оролцож сургалтын хөтөлбөр болон мэргэжил сурталчилах, танилцуулга тараах, урлагийн тоглолт гэх мэт элсэгчдэд зориулсан олон талт үйл ажиллагаа зохион байгууллагдлаа.
ШУТИС-ийн ОХҮА, СБЗГ-ын мэргэжилтнүүд болон ШУТАС-ийн багш нар тус үзэсгэлэнд оролцож шинээр элсүүлэх мэргэжлийн танилцуулга болон 4000 гаруй сурталчилгааны материал тарааж сонирхсон асуултанд харилт өглөө.
Тус үзэсгэлэнд ШУТИС “БОЛОВСРОЛ, ШИНЭЧЛЭЛ 2014” гадаад болон дотоодын их дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэн яармагт амжилттай оролцож Зохион байгуулах комиссоос батламж гардан авлаа.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв