ШУТИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, салбар хоорондын мэдээлэл солилцож, интеграцийг хөгжүүлэх зорилгоор “МЭДЛЭГТ СУУРИЛСАН ТЕХНОЛОГИ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 04-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь магистрант, докторант нарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр харилцан туршлага судлах, судалгааны ажилдаа зөвлөгөө авах, хөндлөнгийн шүүмж хийлгэх /review/, нээлттэйгээр хэлэлцүүлэх талбарыг бий болгох зэрэг боломжуудыг бүрдүүлсэн юм.
Тус хурал 2 чиглэлтэйгээр явагдсан юм.
-Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчилэлийн чиглэлээр
-Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр
Эрдэм шинжилгээний хурлын тойм:

Эрдэм шинжилгээ хурлыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба илтгэлийн агуулга, илтгэсэн байдал, шүүмж зэргийг харгалзан хурал зохион байгуулах комисс, редакцийн зөвлөлөөс дараахь байдлаар дүгнэлээ.


Редакцийн зөвлөл болон хурал зохион байгуулах комиссоос ирэх хичээлийн жилийн магистрант, докторантын хурлыг чанаржуулах тал дээр санал солилцсоноос:
-Ахисан түвшинд суралцаж буй оюутнуудыг академик судалгааны ёс зүйг /Plagiarism-оюуны хулгайн асуудал, судалгааны эх сурвалж, эшлэл зүүлт хэрэглэж дадах, бичлэгийн стандарт мөрдүүлэх/ анхаарах;
-Гадаад хэлээр ЭШ-ний өгүүлэл-уншлага (paper reading) хийх, судалгааны ажлаас эшлэл хийх, review/ шүүмж/ тойм, унших;
-Судалгааны үр дүнг боловсруулахад /бүх салбарт/ математик аргуудыг түлхүү ашиглах гэх мэт чухал зөвлөмжүүдийг өглөө.
Бүтээлээрээ шалгарсан оюутнуудад ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 04-р сарын 29-ний өдрийн хурал дээр шагналыг гардуулна. /Эрдмийн зөвлөлийн 203 тоот, 14:00 цагт/
“Мэдлэгт суурилсан технологи-2014” эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцсон нийт магистрант, докторант нарт цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье. Мөн редакцийн зөвлөлд ажилласан багш, судлаачиддаа талархал илэрхийлье.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа