БНХАУ-ын Инчуан Их Сургуулийн проректор Yayong Wang, Олон Улсын Харилцааны Сургуулийн захирал Jianguo Xu нар ШУТИС-ын МТС-д зочлон профессор багш нартай уулзаж лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын материаллаг баазтай танилцлаа. Уг Их Сургууль нь нефтийн болон нүүрсний боловсруулалтаар улсдаа тэргүүлдэг Баота группын дэргэд байгуулагдсан бөгөөд оюутны дадлагын ажлыг үйлдвэрүүд дээрээ шууд түшиглэн хийдэг онцлогтой сургууль юм.

ШУТИС-ын ректор, проф. Б.Очирбат төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцан санал солилцлоо.

Мөн төлөөлөгчид Материалын технологийн сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв