“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлгийг 20 оюутанд гардуулав

ШУТИС Японы “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд байгуулж байсан билээ. Харин 2014 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулсанаар жил бүр 20 оюутанд 850000 төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон юм. Энэ жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тэтгэлэг гаруудуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Фүживара Хирото болон бусад албаны хүмүүс оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлэгийг нь гардуулан өгөв.

 

 

 

Тус байгууллага нь одоогоор Азийн 11 орны 41 их сургуулийн 1000 орчим оюутанд тэтгэлэг олгож байгаа бөгөөд 1996 оноос хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 10 мянга гаруй оюутанд тэтгэлэг олгосон байна. Монголд ч гэсэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 300 гаруй оюутан хамрагдаад байгаа ажээ.

 “Сүмитомо” корпорацийн Монгол дахь үйл ажиллагаа 1991 онд Монголбанкны алт цэвэршүүлэх төслөөр эхэлжээ. Тэд 1996 онд Ньюком болон Японы KDDI-тай хамтран үүрэн холбооны “Mobicom” компанийг үүсгэн байгуулж, мянга гаруй ажлын байрыг бий болгосон юм. Мөн 2004 онд нефтийн бүтээгдэхүүнийг орлох эрчим хүч болох ШНХ (LPG)-ийн импорт, борлуулалтын компанийг үүсгэн байгуулж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад багагүй хувь нэмэр оруулжээ. 2009 оноос тус корпораци уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт борлуулалт, үйлчилгээний компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

“Сумитомо Корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэгт оюутнуудын нэрс

Овог

Нэр

Сургууль

Мэргэжил

Оюутны код

Курс

Голч дүн

 

2013-2014 оны хичээлийн жил

1

Оюундэлгэр

Батцэцэг

МС

Инженер математик

E.MT12D005

2

3.83

2

Цэрэн-Очир

Энхжаргал

МИС

Нисэх техникийн механик

G.AH12D001

2

3.83

3

Ичинхорлоо

Пүрэврагчаа

УУИС

Уул уурхайн ашиглалтын технологи

H.MI11D013

3

3.78

4

Дамба

Бадамгарав

МС

Инженерийн бэлтгэл

E.GL12D121

2

3.68

5

Алтанхуяг

Нямбаяр

ЭХИС

Цахилгаан систем

M.ES11D042

3

3.88

6

Болдбаатар

Төрболд

ЭХИС

Цахилгаан хангамж

M.TD12D055

2

3.66

 

2012-2013 оны хичээлийн жил

1

Дорж

Ариунсанаа

ГГТС

Геологи

C.GM11D114

3

3.8

2

Мөнхтогтох

Баяржаргал

ГГТС

Гео-Экологи

C.HG10D208

4

3.35

3

Жигмэдцэрэн

Мөнхгэрэл

КТМС

Санхүүгийн удирдлага

D.FM11D021

3

3.63

4

Бат-Орших

Чулуундорж

МИС

Нисэх техникийн механик

G.AH10D004

4

3.29

5

Гомбо

Мягмардорж

УУИС

Уул уурхайн маркшейдер

H.GS10D203

4

3.67

6

Ганхуяг

Түвшинсайхан

УУИС

Уул уурхайн маркшейдер

H.GS10D222

4

3.71

7

Санжид

Сарангэрэл

УУИС

Уул уурхайн менежмент

H.MG11D016

3

3.67

8

Орших

Отгонбаяр

УУИС

Уул уурхайн ашиглалтын технологи

H.MI10D150

4

3.61

9

Түвдэндорж

Батбуян

УУИС

Уул уурхайн ашиглалтын технологи

H.MI11D023

3

3.73

10

Даваасүрэн

Мөнх-од

УУИС

Уул уурхайн ашиглалтын технологи

H.MI11D121

3

3.61

11

Бердимурат

Жанибек

УУИС

Уул уурхайн ашиглалтын технологи

H.MI11D149

3

3.71

12

Болд

Цогбадрах

МХТС

Холбооны сүлжээ холболтын технологи

J.TC11D041

3

3.72

13

Гантогтох

Уянга

НТС

Нийгмийн ажил

K.SS10D006

4

3.83

14

Баттулга

Батчимэг

ЭХИС

Дулааны цахилгаан станц

M.PS11D021

3

3.52