
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр боллоо. Тус хуралд ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийн хөтөлбөрийг Ректор Б.Очирбат оруулж хэлэлцүүллээ. Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг холбогдох судалгаа, хамт олны саналыг үндэслэн шинэ бүтцийн хувилбарыг боловсруулсан байна. Ажлын хэсэг мэргэжлийн хөтөлбөрүүдийг олон улсын жишигт ойртуулах зорилгоор тус сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг олон улсын стандарт ангилалд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх саналыг боловсруулж 137 мэргэжлийн хөтөлбөрийг 61 болгожээ. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор ШУТИС-ийг 8 бүрэлдэхүүн сургуультай болгон өөрчлөн зохион байгуулах саналыг Эрдмийн зөвлөл дэмжин Удирдах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх тогтоол гаргалаа. Удирдах зөвлөл дээрх хөтөлбөрийг дэмжвэл ШУТИС шинэчилсэн бүтцээр ажиллах юм. Мөн мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн индекс шинэчлэн батлагдсантай холбогдуулан сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулах зорилгоор ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийн хороо байгуулан ажиллуулахаар Эрдмийн зөвлөлөөс шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд шагнагдаж, шагналыг БШУ-ны сайд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
А.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Геодези 2026" улсын олимпиадыг 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа