БШУЯ, ШУТС, ШУТИС ба МУИС хамтран “Оюуны өмчийг үнэлэх аргачлал” сэдвээр хэлэлцүүлэг, семинарыг 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ШУТИС дээр зохион байгуулсан.
Хэлэлцүүлэг, семинарыг БШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу, ШУТСангийн захирал Х.Дондог, Монгол улсын Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат нар нээж үг хэлсэн ба БШУЯ, ЭЗХЯ, ШУТС, Монгол улсын Оюуны өмчийн газар, ШУТИС, МУИС, Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт зэрэг байгууллагуудаас 60 гаруй эрдэмтэн судлаачид, мэргэжилтэнгүүд оролцлоо.
Хэлэлцүүлэг семинарт Судалгаа боловсруулалтын ажлын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, Монгол улсын оюуны өмчийн өнөөгийн байдал, оюуны өмчийг үнэлэх аргачлал, хөрөнгийн үнэлгээний удирдлага зохион байгуулалт, үнэлгээний аргачлал, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулж буй туршлага, олон улсын оюуны өмчийг үнэлэх аргачлал, стандартуудын талаар илтгэлүүдийг хэлэлцэж, оюуны өмчийн үнэлгээ хийх хэрэгцээ шаардлага, олон улсын аргачлалууд, хөрөнгийн үнэлгээний аргачлалуудыг хэрэглэж болох эсэх, цаашдаа шийдвэрлэх асуудлуудын талаар санал бодлоо солилцлоо.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо