Монголын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний шатрын төрөл “Зууны шатрын клуб”-т амжилттай болж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 15 их, дээд сургуулийн эрэгтэй 40, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдээс Д.Мөнгөнтуул (ШУТИС) 6 оноо, Д.Янжиндулам (БХИС) 5,5 оноо, Ц.Мөнхчулуун (ҮБТДС) 5 оноогоор эхний 3 байр эзэлжээ. Байгууллагын нэгдсэн дүнгээр:
1-р байранд 15 оноогоор ҮБТДС,
2-р байр 14.5 оноогоор Ч.Навчаа дасгалжуулагчтай ШУТИС,
3-р байр 14 оноогоор БХИС-ийн багууд тус тус шалгарлаа.
ШУТИС-ийн багт 2 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчны бүрэлдхүүнтэй оролцож багаараа мөнгөн медаль хүртлээ.

ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв