Дэлхийн бизнесийн шилдэг сургуулиудын тоонд КТМС багтжээ
Эдийн засаг, бизнес, менежментийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудын олон улсын "Eduniversal World Convention" нэртэй чуулга уулзалт Франц улсын Парис хотноо Сорбоны их сургуульд зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалтад ШУТИС-ийн харъяа КТМС-ийн захирал Б.Очирбат урилгаар оролцоод иржээ. Дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч орлцсон дээрх чуулга уулзалтын үеэр шалгаруулсан дэлхийн бизнесийн шилдэг сургуулиудын тоонд КТМС орж "Locally Strong, 1 Palme" ергемжлел хүртсэн аж. Тус сургууль мөн " Eduniversal" байгууллагын Зүүн Азийн бүсийн гишүүнээр элсчээ. Энэ үеэр дэлхийн бизнесийн шилдэг сургуулиар АНУ-ын Харвардын их сургуулийн эдийн засаг бизнесийн сургууль шалгарч, дээд өргөмжлөл хүртсэн байна.
Төвлөрсөн номын сан: Мэдээллийн ажилтан О.Ариунжаргал
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв