“Оюутан зоог” хоолны газар нь багш, ажилтан, оюутан залуучуудаа эрүүл, хүнсний аюулгүй байдлыг хангасан амт чанартай хоол ундаагаар үйлчлэхэд анхаарлаа хандуулан Монгол Улсын Мастер Тогооч нарын Холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг.
Тус холбоотой хамтран ажиллах ажлын хүрээнд тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт, дадлагын хичээл явуулах, мастер тогооч нартай хамтран хоолны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Амттай цуйван” өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр мастер тогооч нарын гарын цуйван (4-5 төрөл) болон бусад хоол ундааг амтархан зооглох боломжтой. Мөн оюутан залуучуудын дунд хөгжөөнт тоглоом, сугалаат худалдааг зохион байгуулна.
Багш, ажилтан, оюутан залуучуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд шагнагдаж, шагналыг БШУ-ны сайд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
А.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Геодези 2026" улсын олимпиадыг 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв