Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг хүртсэн шилдэг оюутнууд тодорлоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг гардуулах ёслол Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Тэтгэлэг гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оюутнуудад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгийг олон улсын хэмжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа тамирчид хийгээд амжилттай суралцаж байгаа оюутнуудад сурлагын амжилтыг нь чухалчилдаг. Монгол Улсын хөгжлийн зүтгүүр бол боловсролтой монгол хүн юм. Залуучуудад өрсөлдөх чадвартай боловсролыг эзэмшүүлэх, боловсролын тогтолцоог дэлхий нийтийн жишигт хүргэх нь бидний зорилго юм. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарч байгаа. Боловсрол бол зорих зам төдийгүй хүрэх зам гэдгийг манай залуучууд сайн ойлгож, хичээн зүтгэж байгаад баяртай байна.” гэлээ. Аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШУТИС-ийн оюутан Э.Галбадрах, МИС-ийн Нисэх техник, механикийн 4 ангийн оюутан Ганбаатарын Буян-Өлзий, КТМС-ийн Программ хангамжийн 4 ангийн оюутан Сэрээхүүгийн Ууганбаяр нарын нийт 18 шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2014 оны тэтгэлгээ хүртээлээ.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа