ШУТИС-ийн Нийгмийн ажлын профессорын багийн тэргүүлэх профессор, доктор Т.Амаржаргал, ахлах багш, доктор Н.Ариунтуяа, ахлах багш, магистр С.Туяа, ахлах багш, магистр Т.Оюунбилэг нар БНСУ-ын Соншилийн их Сургуулийн урилгаар 2014 оны 01 сарын 18-наас 23-ны өдрүүдэд зочиллоо.
Тус хугацаанд Соншилийн их сургуулийн нийгмийн ажлын дадлага хичээлийн зохион байгуулалт, явц, үр дүнгийн талаар ярилцаж, туршлага солилцохын зэрэгцээгээр Cyber сургуулийн сургалтын тоног төхөөрөмж, анги танхимтай танилцлаа.
Cyber сургуулийн удирдлагууд нийгмийн ажил мэргэжлээр "2+2" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлж, хамтран ажиллах боломж, арга зам байгааг илэрхийлэв.
Олон нийтийн хандив цуглуулах "Хайрын үр жимс"байгууллага
Энэхүү байгууллага нь засгийн газрын халамжийн бодлогыг дэмжих зорилготой хувийн тусламж дэмжлэгийн тогтолцоо бөгөөд хандив цуглуулах хөдөлгөөнийг өрнүүлж хүүхэд, өсвөр насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, эмэгтэйчүүд, гэр бүл болон бүс нутгийнм хөгжил гэх мэт тусламж дэмжлэг шаардлагатай газар нутагт үйл ажиллагааг хэрэгжүүлсэнээр хувь хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, бүс нутгийн нийгмийн өөрчлөлтийг дэмжих, түүнчлэн нийгэм соёлын үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг нийгмийн систем юм.
Эрхэм зорилго: Хандив тэтгэлэгийн соёлыг дэмжин нийгэм олон нийтийн байгууллагын хөгжлийг төлөвлөх
Алсын хараа: хуваалцах соёлыг хөгжүүлэх, орон нутгийн нийгмийн эерэг өөрчлөлт
Үйл ажиллагааны үе шат
1. орон нутаг дахь нийгмийн халамжийн хэрэгцээг ойлгох: орон нутгийн өнөөгийн байдлын талаарх судалгаа, халамжийн судалгаа, иргэдийн нээлттэй хурал зэрэг орон нутаг дахь нийгмийн асуудал ба хэрэгцээг судлах
2. Халамжийн хэрэгцээнд тулгуурлан дэмжих төлөвлөгөөг гаргах
3. Дэмжлэгийн утга учрын талаар албан ёсоор сурталчилах ба хуваарилалтыг гаргах: хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зар сурталчилгааг хүргэж хуваарилалтын саналыг авах
4. Шударга сонголт: холбогдох салбар мэргэжлээс бүрэлдсэн багаас шударгаар хяналт үзлэгийг хийх байгууллагыг сонгох
5. Ажлыг дэмжих: ажлын зардлыг дэмжих харицлагын талаар гэрээ хийх
6. Ажлыг гүйцэтгэл ба үр дүнг дүгнэх: байгууллагаас ажлыг хэр зэрэг дүнтэй гүйцэтгэсэн ба мэргэжлийн дэмжлэг үзүүлэх байгууллагаар зочилж ажлын нөхцөл байдал асуудал зэргийн талаар санал бодлоо хуваалцан үр дүнг гаргах
7. Ажлын үнэлгээ: ажлын үр дүнг үнэлэх санал бодлоо солилцох
8. Орон нутаг дахь нийгмийн өөрчлөлт ба зорилгод хүрэх
Тунжаг дахь ахмадын нэгдсэн халамжийн байгууллага
Ахмадын халамжийн нэгдсэн байгууллага нь орон нутгийн ахмад настнуудын эрүүл мэнд өндөр наслалтын дараах амьдралын тогтвортой байдалд туслахын тулд зөвлөгөө өгөх, тусламж дэмжлэгийн сайн дурын үйл ажиллагаа, нийгмийн боловсролын үйл ажиллагаа, настныг хүндэтгэх үйл ажиллагааг өргөжүүлэх болон гэртээ байгаа ахмад настнуудад үзүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг хэрэгжүүлдэг.
Эрхэм зорилго: хөрш зэргэлдээ хүмүүсийн хайрын халамжаар ахмад настныг асрах
Алсын хараа
① Хүсэл тэмүүлэл: Сэтгэлд дулаахан өнөөдөр, аз жаргалыг бялхааж маргаашийг бүтээх халамжийн байгууллага
② Бүтээлч байдал ба шинэчлэл: халуун сэтгэлийн дуудлагаар шинэ соёлыг бүтээх халамжийн байгууллага
③ Орон зай: нээлттэй олон нийтийн байгууллага, оролцоотой бүс нутаг
■ Үйл ажиллагаа
Нийгмийн халамжийн хуулийн этгээд, Сөүл Католликийн нийгмийн халамжийн байгууллага |
Ким Иг Хуан |
2001 он 10 сар 4 өдөр |
서울시 동작구 상도11길 7(대방동 335-10) tel:02-823-0064 fax:02-824-2422 |
1,574㎡ |
1,958.38㎡(593평) |
■ Үйл ажиллагааны өнөөгийн байдал
Ангилал |
Зориулалт |
В1 давхар |
Хоолны газар, угаалгын газар, үсчин, дасгалын өрөө |
1 давхар |
Зөвлөгөөний өрөө, мэргэжлийн зөвлөгөөний өрөө, ахмад настны ажил эрхлэлтэнд зуучлах төв, өдрийн асаргааны төв, эмчилгээний өрөө, физик эмчилгээний өрөө, ахмадыг асран үндсэн үйлчилгээний өрөө гэх мэт |
2 давхар |
Сургалтын танхим-1, Сургалтын танхим-2, Комьпютерийн өрөө, номын сан, халамжийн байгууллагын ажлын өрөө гэх мэт |
3 давхар |
Лекцийн танхим, тоглоомын өрөө, эрүүл мэндийн клуб, биллярдын өрөө |
Цахим хуудас:http://www.djsw.or.kr/
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн байгууллага нь халамжийн үйл ажиллагаагаар хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлийг дэмжих, бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хамтдаа оршин амьдрах нийгмийг бий болгохын төлөө ажилладаг байгууллага юм. Энэхүү байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дахин сэргээхийн тулд зөвлөгөө өгөх, боловсрол, эмчилгээ нийгэмд дасан зохицоход дэмжих, соёлын болон чөлөөт цагийн арга хэмжээ, насан туршийн боловсрол зэрэг нэгдсэн үйлчилгээгээр хангаснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, бие даасан байдлыг хангах нийгмийн сүр жавхлантай гишүүн болгохын тулд оролцоог дэмжих зорилготой.
Эрхэм зорилго: Манай нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн сүр жавхлантай нэг гишүүн болгохын төлөө шаардлагатай дэмжлэгээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах боломжтой сайн сайхан нийгмийг бий болгох
Алсын хараа: Бүх хүмүүсийг нөхөн сэргээх, бэрхшээлгүй орон нутаг, хамтдаа бүтээх дэлхий ертөнц
■ Үйл ажиллагаа
Үйл ажиллагааны эрх зүй |
재단법인 푸르메 |
Захирал |
Чуй Жун Гил |
Нээсэн өдөр |
2012 он 4 сар 4 өдөр |
Байршил |
서울시 종로구 자하문로89 |
Барилга |
3,129.84㎡ |
■ Үйл ажиллагааны өнөөгийн байдал
Ангилалт |
Зориулалт |
В 1-4 давхар |
Автомашины зогсоол |
1 давхар |
cafeteria, мэдээллийн самбар |
2 давхар |
Хэл ярианы дадал олгох танхим, үйлдвэрлэл үйл ажиллагааны танхим, физик эмчилгээний өрөө |
3 давхар |
Гэр бүлийн зөвлөгөөний өрөө, хөгжлийн талаарх зөвлөгөөний өрөө, сайн дурын дэмжлэг, ажлын чадвар олгох, хөгжүүлэх өрөө |
4 давхар |
Лекцийн болон хоолны газар |
5 давхар |
푸르메 정원 |
Цахим хуудас:http://www.jpurme.org/
Энэ байгууллага нь 2008 онд байгуулагдаж Чунругийн бүс нутгийн иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагаа ба сэтгэцийн эмгэгтэй хүмүүст нийгмийн нэгдсэн тусламж үзүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Эрхэм зорилго: бид бүгдээрээ сэтгэцийн эрүүл мэндийн хамгийн таатай орчинг бий болгохын төлөө орон нутгийн нэгдэл, оролцоог хамтдаа бий болгох
1. сэтгэцийн эрүүл мэндийн хүнд нөхцөл байдалтай байгаа хүмүүсийн төлөө "гадуурхагдаж буй сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгэмд нэгтгэхийн төлөө"
2. Чунругийн иргэдийн төлөө-"зөрчил ялгаварлалыг даван туулж, бүгдээрээ хамгийн таатай сэтгэцийн эрүүл мэндийг бий болгохын төлөө"
3. орон нутгийн төлөө -"оролцоо ба хамтдаа сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах олон нийтийн байгууллагын боломжийн төлөө"
Цахим хуудас :http://www.jongnomind.org/index.php
Энэхүү байгууллага нь 1998 онд байгуулагдсан ба хүүхдээс эхлээд ахмад настан хүртэл орон нутгийн бүх иргэдэд халамжийн мэргэжлийн үйл ажиллагаа болон нийгмийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг нэгдсэн халамжийн байгууллага юм.
Эрхэм зорилго: нийгмийн халамжийн хамгийн таатай үйлчилгээг хүргэж хөрш зэргэлдээ айлуудын хайрыг амьдралд хэрэгжүүлэх олон нийтийн байгууллага
Алсын хараа
1. Бат бэх гэр бүл - гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
2. Бат бэх орон нутаг- орон нутгийн соёлыг удирдан чиглүүлэх, чадварыг бэхжүүлэхийн төлөөх харилцан хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох
Сайн гүйцэтгэл- хамгийн таатай үйлчилгээгээр хангах, судалгааг хэрэгжүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны эрх зүйн байдал |
재단법인 푸르메 |
Захирал |
Ким Хан Уг |
Байршил |
서울시 서초구 신반포로33길 22(잠원동) |
Талбай |
1,075.30㎡(325.8평) |
Барилга |
3,882.70㎡(1,174.51평) |
■Үйл ажиллагааны өнөөгийн байдал
Ангилал |
Зориулалт |
В2 давхар |
Автомашины зогсоол |
В1 давхар |
Гал тогоо, хоолны газар, дасгалын өрөө |
1 давхар |
"хайрын өрөө" уулзалт ярилцлагын өрөө, "сайхан өдөр" cafe, удирдлагын өрөө, мэдээллийн самбар |
2 давхар |
Өдрийн үйлчилгээний төв, урлагын үйл ажиллагааны өрөө, чөлөөт цагийн арга хэмжээ, номын сан |
3 давхар |
Хурлын өрөө, үйл ажиллагааны өрөө, амрах өрөө |
4 давхар |
Даргын өрөө, нийгмийн халамжийн үйл ажиллагааны өрөө, зөвлөгөөны өрөө, боловсролын танхим, чөлөөт цагын өрөө, хүүхэд өсвөр үеийнхний амралтын өрөө |
5 давхар |
Лекцийн танхим, бэлтгэлийн өрөө гэх мэт |
Цахим хуудас :http://www.mybanpo.org/index.php
Энэ байгууллага нь хүүхэд өсвөр насныхан амьдралын чанарыг дээшлүүлэх болон амьдралын чанарыг дээшлүүлэх ба ая таатай чөлөөт амьдралыг хангах, мөрөөдлөө олох, хэрэгжүүлэх чадварыг олгоход чиглэсэн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа, боловсрол, career, shelter, бэлгийн боловсрол зэрэг үйлчилгээг one-stop системээр нэгдмэл байдлаар хангах хүүхэд өсвөр насныхны нэгдсэн халамжийн байгууллага юм. Интернет, РС тоглоомд донтсон хүүхдүүд, гэрээсээ дайжсан хүүхдүүд, сургуулиас завсардсан хүүхдүүд, сургууль орчин болон анги хамт олны хүчирхийлэлд өртөх, амиа хорлох эрсдэлтэй хүүхдүүд, бэлгийн чиг хандлагын асуудал ба бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, архи, тамхи, мансууруулах бодист донтсон хүүхдүүдийн төлөө зөвлөгөө өгөх үйлчилгээнээс эхлээд хүүхдүүдийн бие даах, нөхөн сэргээх хүртэл шаардлагатай нэгдсэн үйлчилгээг мэргэжлийн түвшинд хангадаг.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ