XYII жарны Хөх морин жилийн хаврын тэргүүн бар сарын 15-ны билигт сайн өдөр Нийгмийн технологийн сургуулийн Аялал жуулчлалын профессорын багийн зөвлөх профессор Монгол Улсын "Гавьяат багш", ШУТИС-ийн Хүндэт профессор, доктор /Ph.D/ Баарин овогт Шагдарын Лувсандоржийн "Сайн Оюут Очир миний 80 жилийн цадиг" хэмээх номын нээлт боллоо.
Боловсорлын салбарт 58 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж буй Лу багшийн номын нээлтэд ШУТИС-ийн удирдлагууд, зохиогчийн ажлын хамт олон, үе үеийн шавь нар, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд нь хүрэлцэн ирэв.
Өдгөө 83 насыг зооглож байгаа буурал багш маань төрж өссөн энгүй говийн эгэл ахуй дахь 3 насны балчирхан ой санамжаас өдгөө хүртлэх өөрийн туулж өнгөрүүлсэн амьдарлынхаа дурсамжийг аман түүхийн хэлбэрээр хүүрнэсэн нь уншигчдын сэтгэлийн утсыг хөндөж, залуу хойч үедээ сургамж, ухаарал хайрласан сайн бүтээл болжээ.







Зохиогч бүтээлээ
Балчир нас 1931-1945 он
Сайншандын 10 жилийн сургууль 1945-1951 он
МУИС-ийн оюутан 1951-1956 он
Мандалговь хотноо багш 1956-1963 он
Хотын намын хорооны дэргэдэх оройн сургуульд хичээлийн эрхлэгч 1963-1970 он
Сүхбаатарын нэрэмжит НДС-д багш 1970-1979 он
МУИС, ШУТИС-д багш 1979-өөс одоог хүртэл гэсэн 7 хэсэгт хуваан бичсэн байна.

Монгол Улсын Гавьяат багш саруул ухаант, уужим сэтгэлтэй Шагдарын Лувсандорж танд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд дурсамж цадигийн дараагийн дэвтрээ бүтээн туурвих их үйлсэд таньд амжилт хүсье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо