“Сансар дахь Бидний Мөрөөдөл” төслийн хүрээнд Япон, Шведэрдэмтдийн хамт анхны “Нано хиймэл дагуул” нээлттэй семинар 3-р сарын 20-ны өдөр ШУТИС-ийн хурлын зааланд боллоо. Уг семинард 200 гаруу багш, эрдэмтэд болон оюутнууд оролцож өөрсдийн сонирхсон асуултанд хариулт авлаа.

“СансардахьБиднийМөрөөдөл” ТТБ-ийн гүйцэтгэх захиралЦ.Нандинбаатартөслийн тухай сонирхолтой илтгэл тависнаас гадна Япон улсын эрдэмтэн КанэокаМитцүтэрүг “Нанохиймэлдагуулынтренд” сэдвээр хиймэл дагуулын техник технологи нь нүсэр том хэмжээтэй бус илүү авсаархан жижиг хэмжээтэй болж байгаа талаар ярилаа. Швед улсын ААС Майкро тех компаний менежер (AAC Microtec)ЁоxанБэкстрөмTechEdSat болон PnP теxнологийн тухай болон өөрийн компаний хийсэн кубсат (Cubsat)-ийг биетээр үзүүлсэн бол Япон улсын эрдэмтэн, тойрог замын инженер Ямагучи Кожи (NESTRA/Orbital Engineering)өөрийн хийж буй “Ходоёши-4” Микро хиймэл дагуулыг бас үзүүлж дэлгэрэнгүй тайлбарлаж танилцууллаа.



Эрдэм шинжилгээний алба
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв