Идэр залуу наснаасаа төрөлх сургуулиа хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа нас тэгширсэн (55, 60, 65, 70, 75, 80 настай) ахмадуудыг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ректорын зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Тус арга хэмжээг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат үг хэлж сургуулийн өнөөгийн байдлын тухай ахмадуудад танилцууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд 80 нас тэгширсэн ахмад багш ирсэнээс хамгийн ахмад нь МС-ийн Анатолий Васильевич Лошенко, УУИС-ийн Я.Гомбосүрэн нар байлаа. Нас тэгширсэн ахмадуудад ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, проректор Ч.Баасандаш нар алд цэнхэр хадаг, бэлэг дурсгал гардуулав.



ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв