Механик инженерийн сургууль дээр Эрүүл мэнд, спорт, аялал, жуулчлалын “Тэмүүлэл” клуб нээгдлээ. Тус клубийн зорилго нь багш ажиллагчид болон оюутнуудын эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос гаргах, спорт аялалын төрлүүдэд өөрийгөө сорих, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөх, нийгэмд чиглэсэн ажлуудыг дэмжих, хамтран ажиллахад чиглэсэн бөгөөд клубийн тэргүүнээр Монгол улсын гарамгай аялагч, аялалын спортын мастер, Монгол эх орноо тойрон аялсан “ ENUD-4 ” багийн ахлагч Ч.Ундрал сонгогдсон байна.
Тус клуб анхны аялалаа 2014 оны 3 дугаар сар 8-нд Богд уулын богины ам, Хийморийн овоо, Бүсгүй овоо чиглэлд хийлээ. Аялалд клубийн анхны гишүүн МИС-ийн профессор Б.Батмөнх, ахлах багш Б.Туяа, багш С.Янжинлхам нар болон оюутнууд оролцож аялалын дараа бөхийн барилдаан, гар барилдаан, морин барилдаан, шагай хаях зэрэг уралдаан тэмцээнүүд явуулж Лхагвасүрэн ахлагчтай баг түрүүлсэн байна.

Клубт эрүүл агаарт биеэ чийрэгжүүлж, эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялахын зэрэгцээ Монголын адал явдалт аялал спортын холбооноос зохиогддог олон уралдаан тэмцээнд авъяас, ур чадвараа сорин өөрийгөө нээхийг хүссэн хэн бүхэн нэгдэх боломжтой юм.
Дараагийн аялал 2014 оны 3 дугаар сар 16-нд “Зайсан – Баруун ширээт – Нүхтийн ам” чиглэлд болох тул тус клубт гишүүнээр элсэх болон хамтдаа аялахыг хүссэн багш, ажиллагчид, оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
МИС-ийн багш Б.Туяа
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа