ХИБС-н Биотехнологийн багаас оюутан залууст шинжлэх ухаан, технологийн судалгааны ертөнцөд анхны алхамаа гаргах, эрдэм шинжилгээ судалгааны үр дүнг тайлагнах, эрдэм номын хүний соёл, харилцааны ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “БИОТЕХНОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД – 2014” оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдсан байгаа уг хуралд МУИС, ХААИС болон MIU -н оюутнууд оролцож манай бакалавр, магистрант оюутнуудтай цуг эрдэм, оюуны их талд тоосоо өргөж, сурсан мэдсэн хийсэн бүтээснээ тайлагнаж тод магнай, торгон жолоогоо өргүүллээ. Мөн түүнчлэн, хурлын эхэнд MIU -н Профессор Бела Мароси сэдвээр лекци уншсан нь генетик, молекул биологийн судалгааны чиглэлийг сонирхон суралцаж байгаа оюутнуудад гойд сонирхолтой боллоо. Хурлын шүүгчээр АШУИС-н багш, тус их сургуулийн Инноваци Технологи Дамжуулах Төвийн дарга А.Өсөхбаяр эмч, ШУА-н Химийн хүрээлэнгийн ЭША Др. Д.Гүнбилэг, MIU -н Профессор Др. Бела Мароси нар ажилсан нь манай биотехнологи, микробиологийн мэргэжлээр сурч байгаа оюутан залуусын мэдлэгийн түвшин, судалгааны ажлын чанар, чансааг хөндлөнгийн буюу хараат бус, мониторингийн нүдээр харж, дүгнэсэн сургамжтай бөгөөд олзуурхмаар сайхан тохиолдол байлаа.
“Биотехнологи бидний амьдралд – 2014” хурлын үеэр...
Онцлон сонирхуулж хэлбээс, энэхүү ОЭШ хурлыг амжилттай, зохион байгуулагдахад түншлэгч байгууллагын зүгээс манай төгсөгч, өчигдөрийн оюутан судлаач Э.Энхээ (ҮХААЯам), Р.Хонгорзул (ТЭСО Корпораци - Айсмарк”, ХХК) нар бидэнтэй хамтарч ажилласан нь багш шавийн холбоо их сургууль –үйлдвэрлэл, олон нийт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр хөгжин дэвшихийн билэгтэй сайхан тохиол байв.
Хуралд тавигдах илтгэлүүдийг анхааран сонсож байгаа оюутнууд ...
Оюутан судлаачидын амжилтыг дүгнэхэд, илтгэгч С.Золзаяа (MIU – Department of Biotechnology and Food Science) “Нэн ховор ургамал эгэл годилийн үрийн (Acorus calamus L.) in vitro-д соёолуулан эдийн өсгөвөр хийх нь” сэдвээр бакалавр оюутны тэргүүн байрыг эзлэж, илтгэгч Э.Энхцацрал (МУИС-ББС) “Спирулина бэлдмэлийн фармакалогийн судалгааны дүн” сэдвээр магистрант оюутнуудыг тус тус тэргүүлсэн болно.
Биотехнологи III курсын оюутан Б.Өлзийтуяа илтгэлээ танилцуулж байна
Энэхүү ОЭШ-ний хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэж, оюутан залууст урам хайрласан “Монголын Биотехнологийн Үндэсний Нийгэмлэг”, “Био–аюулгүй Байдлыг Хангах Үндэсний Хороо”, “ТЭСО Корпораци - Айсмарк”, ХХК –н хамт олонд баярласан, талархсанаа илэрхийлэхийн ялдамд ажил бүтээлийн болон арилжаа бизнесийн өндөр арвин амжилтыг хүсэн ерөөе.
ШУТИС, ХИБС-н Биотехнологийн Баг
ТГ
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ