ШУТИС-ийн оюутнуудад зориулсан “Эрдэмтдийн лекц”-ийн анхны зочин эрдэмтнээр Монгол Улсын Төрийн соёрхолт, ШУТИС-ийн ЭХИС-ийг төгсөгч инженер Н.Нацагням оролцлоо. Арга хэмжээг нээж ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, мониторингийн газрын дарга Б.Арвинбаяр оюутнууд болон зочин эрдэмтэнд хандан үг хэлж лекц, семинарт амжилт хүслээ.
ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа “Эрдэмтдийн лекц”-ийн онцлог цаашид зохион байгуулагдах сургалт, судалгааны ажил болон Оюутны холбооны Эрдэм шинжилгээ, технологийн албатай хамтран зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Зочин эрдэмтэн инженер Н.Нацагням лекцээ уншиж өөрийн сурсан зүйлийг хэрэгжүүлэх талаар зүтгэсэн ч ажилд нь дэмжлэг дутаж тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй яарилцаж, оюутнуудыг төгсөөд гарахад ажлын байраар хангах бүрэн боломж байна. Түүнийг шийдвэрлэхэд төрийн оролцоо чухал байна мөн та бүгдийн хичээл зүтгэл чухал байна гэх мэтчилэн олон зүйлүүдийн талаар ярилцаж сонирхолтой лекц уншсан.
Тус лекцэнд багш нар оролцсон ба ЭХИС-ийн Цахилгаан систем автоматжуулалтын порофессорын багийн тэргүүлэх профессор Ч.Нацагдорж оюутнуудад хандан тус лекцийн ач холбогдол цаашид зохион байгуулах семинар цаашлаад эрдэмтэнтэй хамтран ажиллах хүсэл сонирхолтой байх, Төрийн соёрхолт Н.Нацагням оюутан байхдаа л өөрийн сонирхолынхоо төлөө үнэнчээр их чармайн суралцаж сургуулиас салдаггүй оюутан байсан тухай сонирхуулан оюутнуудад хандан үг хэлсэн.
“Эрдэмтдийн лекц” –д суусан оюутнуудаас цаашид семинарт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэн авч семинарын сэдвийг зарлаж сэдвийн дагуу эссэ бичиж ирүүлсэн оюутнуудад семинарын сургалтыг явуулахаар төлөвлөж байна. Семинарыг Н.Нацагням болон мэргэжлийн багш нартай хамтран зохион байгуулна.
Тус лекцийн талаарх мэдээг сурвалжлахаар UBS, Эх орон, EAGLE зэрэг телевиз бусад сайтууд иржээ.
Лекцийн дэлгэрэнгүйг: http://youtu.be/Qo-L974b3ig
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ОХ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТЕХНОЛОГИЙН АЛБА
ТГ
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ