Тус сургуулийн олон улсын магадлан итгэмжлэлийн туршлагыг хуваалцах, бусад их дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилгоор ШУТИС, Компьютерийн техник менежментийн сургууль, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Удирдлага, эдийн засаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консерциумтай хамтран “КТМС-ийн олон улсын магадлан итгэмжлэл” сэдэвт сургалт- семинарыг 2014 оны 3-р сарын 1-ний өдөр зохион байгуулав.

Уг арга хэмжээнд БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж. Тунгалаг, ХААИС-ЭЗБС, Этүгэн дээд сургууль, Сан дээд сургууль, Мандах Бүртгэл дээд сургууль, Сэрүүлэг дээд сургуулийн нийт 40 гаруй профессор, багш нар оролцов. Семинарт оролцогчдод зориулан КТМС-ийн удирдлага, профессор багш нар ОУМИ-ийн тайлан, түүнийг боловсруулж хамгаалсан туршлагын талаар илтгэл тавьж, зөвөлгөө өгөв. БМИҮЗ, УЭЗСЭШБК, их дээд сургуулиуд цаашид сургалт, эрдэм шинжилгээ, ОУМИ-ийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Эдийн засаг, менежментийн салбар, ОУМИ-ийн ажлын комисс, ЭШИ алба
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв