“Тэтгэлэг олгогч байгууллагын нээлттэй өдөрлөг 2014” ШУТИС-ийн Номын сангийн E-604 тоот Хурлын танхимд 2014 оны 03-р сарын 03-ны өдөр боллоо. Энэхүү өдөрлөгийг нээж ШУТИС-ийн Ректор доктор, Ph.D Б.Очирбат тэтгэлэг олгогч байгууллагууд болон оюутан залууст хандаж үг хэллээ. Мөн “ШУТИС-ийн оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаар Оюутны хөгжил, үйлчилгээний албаны мэргэжилтэн Х.Оюунхишиг итгэл тавьлаа.
Монгол улсад тэтгэлэг олгодог 20 гаруй компани байдаг бөгөөд ШУТИС-тай хамтын ажиллагаатай Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв, Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци, Оюу Толгой ХХК, Сумитомо Корпораци, Голомт банк, Шунхлай групп, Баганат Өргөө ХХК-ны төлөөлөгч нар хүрэлцэн ирж байгууллагынхаа үйл ажиллагаа болон тэтгэлгийг талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг оюутнуудад хийлээ.
Өдөрлөгийг төгсгөлд сургуулийн төлөөлөл, тэтгэлэг олгогч байгууллагуудын төлөөлөгч нар цаашдын үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэхүү өдөрлөгийг цаашид тогтмол зохион байгуулах бөгөөд ирэх намрын улиралд хийхээр боллоо.
Хүрэлцэн ирсэн байгууллага болон оюутан залуустай ажил, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ