ШУТИС-ийн оюутны клубүүдэд нийт 37 оюутан багш ажиллаж байна. Эдгээр оюутнуудад ОХҮА, МС-ийн А.Эрдэнэсувд багштай хамтран “ Удирдан манлайлах, заах арга зүй” сургалтыг 2014 оны 02 дугаар сарын 26 ны өдөр Е- 404 тоот өрөөнд зохион байгууллаа.
Тус сургалтанд Ерөнхий эрдмийн хичээл зааж буй МС, МТС, БИАС, МИС, ГГТС-ийн оюутнууд, “Эрүүл зөв хооллолт”-ХИБС, “Ёс зүй, харилцааны сургалт”-НТС, бусад цэнгээнт, чөлөөт, ардын бүжгийн хичээл зааж буй оюутан багш нар хамрагдлаа.

Сургалтаар ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа оюутан багш нарт намрын улирлын ажлын үр дүнг танилцуулаад цаашид оюутан багш нар оюутантай хэрхэн ажиллах, оюутнуудыг сургалтанд өргөнөөр хамруулахад анхаарах, оюутнуудаа манлайлан дагуулан суралцуулж оюутны хичээлийн хоцрогдол арилгах болоод хэрхэн хөгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө мэдээллийг өглөө.

МС-ийн ахлах багш А.Эрдэнэсувд багш хүний эзэмших сурган заах арга зүйн чиглэлийн сургалтыг зааж, оюутан багш хүний алдаж онож байгаа зүйлүүдэд зөвлөх багшаар ажилладаг багшийн хувьд нарийвчлан нэг бүрчлэн хэлж зөвлөгөө өглөө.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ТГ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв