2002 онд ХИБСургууль, П.Н.Шастиний нэрэмжит клиникийн 3-р эмнэлэг хамтран Эмчилгээний хоолны “ЭХ-ГАЛ” төслийг 6 сарын туршид амжилттай хэрэгжүүлсэн нь клиникийн практикт эмчилгээний хоолны чанар, үйлчилгээг сайжруулахад чухал түлхэц өгсөн билээ. Тус судалгааны ажлын хүрээнд баталгаажсан эмчилгээний хоолны патент, түүний технологи дамжуулалт 2006 онд Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг, 2008-2009 онд Эрдэнэт үйлдвэрийн сувилал, 2009 онд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэрэгжиж байсан бөгөөд энэ удаа хувийн хэвшлийн эмнэлгийн хүсэлтийн дагуу “Хос чавхдас” эмнэлэгт хэрэгжихээр зохих сургалт бүрэн дууссаны үндсэн дээр технологийн баримт бичгийг хүлээлгэн өгч, лицензийн гэрээ байгуулав. Энэхүү ажил нь Патент эзэмшигчдийн зүгээс нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, клиникийн эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн талаас эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш, Бизнес инновацийн газрын дарга Д.Хашбаяр, ХИБС-ийн захирал Ж.Туяацэцэг, тэргүүлэх профессор Г.Энхтайван, Патент эзэмшигчийн төлөөлөл ХИБС-ийн дэд захирал М.Пүрэвжав, ХИБС-ийн профессор Ц.Батсүх, П.Н.Шастиний нэрэмжит Улсын клиникийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал С.Наранцэцэг, “Хос чавхдас” эмнэлгийн захирал Б.Тунгалаг, ерөнхий тогооч Г.Болор-Эрдэнэ нар оролцов.


ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо