Эмгэнэл
Навааны Дамдинжав
Бидний хүндэт багш, дэд профессор Навааны Дамдинжав 2014 оны 1-р сарын 26-ны өдөр зуурдаар таалал төгслөө.
Н.Дамдинжав нь 1936 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт ард Навааны 2-р хүү болон мэндэлжээ. 1955 онд Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль төгсөж, 1955 онд МУИС-ийн физик-математикийн факультетад орж суралцаж 1959 онд төгсөн сургуульдаа физикийн багшаар үлдэн тасралтгүй 54 жил МУИС, ШУТИС-д багшилсан билээ.
Энэ хугацаанд Ерөнхий физик, Инженерийн физик, Онолын механик, астрономи зэрэг хичээлийг зааж, хичээлийн лаборатори эрхлэх, анги даах, олимпиад зохион байгуулах, сонгон суралцах хичээл заах, бүлгэм дугуйлан хичээллүүлэх зэрэг олон хэлбэрийн ажлыг хийж байсан.
Тэрээр их, дээд сургуульд үзэх “Физикийн сурах бичиг”, “Физикийн практик”, “Физикийн бодлогийн хураамж”, “Физикийн нэр томъёо, ухагдахууны тайлбар”, “Логарифм шугам”, “Физикийн заах аргазүй”, “Физик-1”, “Физик-2” зэрэг номыг дангаар ба бусадтай хамтран зохиож хэвлүүлсэн байна.
Багшийн маань идэвх зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медалууд, “Алтангадас” одонгоор шагнаснаас гадна “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Залуу үеийг хүмүүжүүлэх тэргүүний ажилтан” цол тэмдэг болон бусад шагналуудаар шагнажээ. Н.Дамдинжавыг 1984 онд суруулийн Хүндэт дэвтэрт бичиж, 1996 онд түүнд ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгосон юм.
Багш таны даруу төлөв, ажилсаг, хөдөлмөрч, шударга зан чанар, гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногших болно.
Ум сайн амгалан байх болтугай.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Материалын Технологийн Сургууль
Материал Судлал, Нанотехнологийн Салбар
Онолын Физик Загварчлалын Профессорын багийн хамт олон
Үе үеийн шавь нар нь
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ