“Чингис” бондоос үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төсөл сонгон шалгаруулж, санхүүжилт хийхээр боллоо. Энэ хүрээнд төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 17-ныг дуустал төсөл хүлээн авах ажээ. Үүнд цаашид үр ашгаа өгөх ач холбогдолтой бүхий л салбарын төслийг хамруулах боломжтой бөгөөд төслүүдэд хийх санхүүжилтэд хязгаар тавиагүй юм байна.Учир нь аливаа мөнгөн дүнг эцсийн байдлаар зааж өгвөл санхүүжилтийн хэмжээгээр төслүүдийн үр дүн хязгаарлагдахыг албаныхан тайлбарласан юм. Энэ нь импортыг барааг орлохуйц экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол зорилготой ажээ. Төслийг Төрийн ордны 171 тоотод хүлээн авна.
Эх сурвалж: www.news.mn
Б.МИШЭЭЛ
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв