Монгол улсын эрчим хүчний салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлийг оролцуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “СНУКЕР БИЛЛИАРДЫН АВАРГА БАГ” шалгаруулах тэмцээнийг Дулааны 4-р Цахилгаан Станц 2013 оны 12 сарын 14-ний билэгт сайн өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд тус бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй нийт 28 баг оролцож 4 бүсэд хуваагдан тоглоод бүсээс шалгарсан багууд Швейцар системээр тоглон аваргаа шалгарууллаа. Уг тэмцээнд ШУТИС-ийн ЭХИС-ийн дэд захирал Б.Бат-Эрдэнэ, багш А.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож аваргын өргөмжлөл, шилжин явах цом хүртлээ.


Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв