Солонгосын Чонбук их сургуулийн номын сангийн хэлтсийн дарга Ё Ин Сул тэргүүтэй төлөөлөгчид 2008 оны 11-р сарын 5-6-нд ШУТИС-д зочиллоо.Тэд ШУТИС-ийн удирдлагуудтай уулзсанаас гадна сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, номын санчдад Е- номын сангийн талаар мэдээлэл хийсэн юм. Мөн Солонгос судлалын профессорын багийн солонгос хэлний ангийн оюутнуудтай уулзаж, хичээл хийж байгаатай нь ч танилцлаа. Манай сургуулийн Геологи, эрдэс баялгийн музей болон авьяаслаг оюутнуудын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзээд үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа төлөөлөгчид хэлж байсан.



Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв