
ШУТИС-ийн профессор, багш нарын олон улсын нэр хүндтэй импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл шалгаруулах уралдаан 2013 оны 11-р сарын 13-наас 27-ны хооронд болж өнгөрлөө. Тус уралдаан нь профессор багш нарын олон улсын түвшинд хийгдсэн эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, олон нийтэд танилцуулах, олон улсын мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүлүүдэд хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг шалгаруулах, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд хийгдэж байгаа эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохиогдоно.
Уралдаанд бүрэлдэхүүн сургуулиудаас нийт 32 эрдэмтэн, судлаач багш нар бүтээлийн жагсаалтаа ирүүлснээс ГГТС-ийн тэргүүлэх профессор Д.Бат-Өлзий хамгийн өндөр импакт фактортай сэтгүүлд өгүүллээ хэвлүүлснээр 1-р байранд шалгарч батламж, 800,000 төгрөгөөр

ХИБС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал доктор Ц.Одбаяр хамгийн олон өгүүлэл хэвлүүлж болон ишлэгдсэн үзүүлэлтээр дэд байранд шалгарч батламж 600,000 төгрөгөөр

гутгаар байранд МТС-ийн багш, залуу доктор Т.Баттөмөр H index үзүүлэлтээрээ шалгарч батламж, 400,000 төгрөгөөр шагнагдсан байна.

Уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт судлаач, багш нартаа цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Бүрэлдэхүүн сургуулиудын гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоон үзүүлэлт
Эрдэм Шинжилгээний Алба
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо