Архитектор мэргэжилтэн бэлтгэж эхэлсний болон тэнхим бие даан байгуулагдсаны түүхт 40 жилийн ойг БИАС-ийн Архитектурын профессорын багийн багш, оюутнууд 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр урлаг зааланд тэмдэглэн өнгөрүүллээ.


Ойн хүрээнд ахмад багш Б.Даажавын хөдөлмөр алдрыг тэмдэглэж, уулзалт зохион байгуулав. Тус багийн багш, доктор Ж.Энхтүвшин, Ш.Энхтунгалаг болон салбарын оюутнуудын хамтарсан уран бүтээлийн "Хос жигүүр" үзэсгэлэнг МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гаргав. Р.Эрдэнэхоролоо, К.Оливияа, Э.Пүрэв-Эрдэнэ, С.Амгалан, И.Гончигбат нар "Хот төлөвлөлтийн үндэс" сурах бичиг орчуулж хэвлэсэн, Ш.Энхтунгалаг "Заха Хадид 21-р зууны Архитектур дахь эрх чөлөө" номыг хэвлүүлсэн, дэд профессор Ж.Гомбын "Хотжихуйн онол", Н.Нямжавын "Архитектурын хар ба уран зураг" номууд хэвлэлтэнд бэлэн болов. Ойд зориулсан Салбарын 40 жил сэдэвт эрдэм шинжилгээний хуралд багш, докторууд хот байгуулалт, архитектур, сургалтын чиглэлээр нийт 12 илтгэл тавьж хэлэлцүүлж, 3 илтгэлийг шалгаруулж урамшуулав. Нийт 450 орчим төгсөгчид, зочид төлөөлөгчид оролцсон нэгдсэн уулзалтанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, БИАС-ийн захирал П.Отгонбаяр нар оролцож баяр хүрглээ.

Архитектурын профессорын баг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд шагнагдаж, шагналыг БШУ-ны сайд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
А.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Геодези 2026" улсын олимпиадыг 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа