2013 оны 11-р сарын 30-нд ШУТИС-ийн Математикийн Сургуулийн “Машины эд анги, зохион бүтээлт”-ийн профессорын багаас их дээд сургуулиудын профессор, багш нартай хамтран “Машины эд ангийн улсын V олимпиад”-ыг зохион явууллаа.
Олимпиадын нээлтийн ажиллагаанд МС-ийн сургуулийн захирал доктор, профессор Д.Буянтогтох; Ардын багш академич Ч.Авдай; Техникийн механикийн салбарын эрхлэгч доктор,профессор Г.Чимэд-Очир нар болон оролцогч сургуулиудын профессор, багш нар оролцлоо.
Машины эд ангийн V олимпиадад
зэрэг их дээд сургуулиудын 8 баг оролцож оюутнууд мэдлэг чадвар авъяасаа сорилоо.
Олимпиадын дүнг гаргахад
Багийн амжилтаар:
Хувийн амжилтаар:
нар, тэргүүн байранд орсон багийг МС-ийн ахлах багш П.Өлзийсайхан удирдаж тус тус шалгарав.
Хувийн амжилтаар I, II, III, тусгай байранд шалгарсан оюутнууд алт, мөнгө, хүрэл медаль, диплом, мөнгөн шагналаар, тэргүүн байр эзэлсэн баг шилжин явах цом, алтан медаль, диплом, мөнгөн шагналаар, II, III байр эзэлсэн багууд мөнгө, хүрэл медаль диплом мөнгөн шагналаар шагнагдав.

Олимпиадад оролцсон сургуулиудын багш, профессорууд олимпиадын хаалтын ажиллагаанд хүрэлцэн ирж, шагналт байранд шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулж баяр хүргэв.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа