ШУТИС нь Монгол улсын их дээд сургуулиудаас анхны электрон номын санг нэвтрүүлж эхлээд байгаа билээ.Тус сургууль нь гадаадын 160 гаруй их дээд сургууль, судалгаа шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүний нэг нь БНСУ-ын Чонбукийн их сургууль юм. Солонгосын Чонбук их сургуулийн номын сангийн хэлтсийн дарга Ё Ин Сул тэргүүтэй төлөөлөгчид шинэ тутам байгуулагдаж байгаа номын сантай танилцахаар ШУТИС-д зочиллоо. Тэд электрон номын сангийн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Солонгосын электрон номын сангийн талаар мэдээлэл өгөн илтгэл тавьж, хоёр хоногийн сургалт явуулж байгаа ажээ. Тус сургууль нь гурван жилийн өмнөөс электрон номын сантай болох үйл ажиллагаагаа эхлүүлсэн, одоо тус номын сангийн электрон катологид 300 мянга гаруй төрлийн ном байдаг юм байна. Дашрамд сонирхуулахад ШУТИС нь шинжлэх ухаан технологийн цогцолбор номын өргөөг байгуулахаар зорьсон бөгөөд барилгын ажил нь дуусах шатандаа орж байгаа бөгөөд энэхүү номын өргөө нь зөвхөн ШУТИС төдийгүй орчин үеийн техник технологиор тоноглогдсон Монгол улсын ШУ, технологийн үндэсний мэдээллийн төв болох юм байна.
“Монголын мэдээ” , 2008.10 сар, Пүрэв гариг, №246, 10-р нүүр
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов