Хэлний Боловсролын Сургуулийн Англи хэл судлалын баг, ШУТИС-ийн оюутны холбоо хамтран 11 сарын 27-нд “Англи хэлний өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөг 3 үе шаттай явагдсан бөгөөд ШУТИС-ийн оюутнууд идэвхитэй оролцлоо.
1-р шатанд оюутнуудын англи ном унших идэвх сонирхолыг нэмэгдүүлэх зорилготой 1-р шатны үйл ажиллагаа болох “Book sharing” буюу Англи номын солилцоонд оюутнууд идэвхтэй оролцож англиар ном уншиж өөрсдийн авчирсан номоо солилцлоо.


2-р шатанд АНУ-ын талархалын баярын өдрийг тохиолдуулан “Thank you in your own words” сэдвээр постерын тэмцээн зохион байгуулсан. Уг тэмцээнд нийт 5 сургуулийн 9 постер оролцсоноос
1-р байранд НТС-ийн “Thank you” баг: С.Ариунжаргал, О.Ананд, Ж.Мөнхжаргал
2-р байранд МТС-ийн “Mom and Earth” баг: Б.Батзаяа, М.Баасанжаргал, Б.Лхагвасүрэн
3-р байранд ЭХИС-ийн “Everyday happy” баг: Э.Буянхишиг, О.Бүрэнсайхан, Н.Саруул
нар тус тус шалгарлаа.

3-р шатанд оюутны ерөнхий мэдлэгийг сорих зорилгоор “QAQ” асуулт хариултын тэмцээн зохиогдсон бөгөөд нийт 76 оюутан оролцсоноос ҮТДС-ийн оюутан Түмэнзаяа шалгарч өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнууллаа.

Англи хэлний өдөрлөгийг зохион байгуулахад идэвх санаачлагатай оролцсон Англи хэлний багш нарт болон ШУТИС-ийн оюутны холбооны гишүүдэд баярлалаа. Мөн ур чадвар, мэдлэг оюунаа уралдуулан оролцсон бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ