КТМС-ийн Бизнесийн удирдлагын хөтөлбөрүүд олон улсад магадлан итгамжлэгдсэн талаар хариу ирлээ.
2013-11-14-ны өдөр ACBSP-ын магадлан итгэмжлэх зөвлөл хуралдаж ШУТИС, КТМС-ийн Бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдийн өөрийн үнэлгээний тайлан, шинжээчдийн дүгнэлт, сургуулийн хариу болон бусад холбогдох материалуудыг маш нарийн хянаж үзсэний дагуу Бизнесийн удирдлагын Хөтөлбөрүүд ОУМИЗөвлөлийн магадлангийн стандартуудыг бүрэн хангаж амжилттай магадлан итгэмжлэгдсэн гэсэн хариуг ACBSP-ын гүйцэтгэх захирал Douglas Viehland мэдэгдэж, баяр хүргэсэн е-захидалыг илгээсэн байна.
Талархал ШУТИС, ЗТМС-ийн Бизнесийн удирдлагын хөтөлбөрийг олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаанд оролцсон, дэмжлэг туслалцаа үзүүлсэн үе үеийн ШУТИС-ийн удирдлага, нийт профессор багш, ажиллагчид, оюутан залуус, төгсөгчид, ажил олгогчид, ивээн тэтгэгчид, хамтран ажиллагчид, сонирхогч талууддаа Эдийн засаг, Менежментийн салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Эдийн засаг, менежментийн салбарын эрхлэгч док.дэд проф., Б.Энхтуяа
КТМС-ийн Эдийн засаг менежментийн салбар
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв