ШУТИС-ийн ГГТС-ийн Профессор, Геологийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Монголын Стратиграфийн комиссыг санаачлагч, хүндэт гишүүн, Стратиграфи, Палеонтологийн төвийн үүсгэн байгуулагч Ч.Минжин багшийн 70 насны ой, Хөдөлмөр алдрийн 46 жилийн ойг 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 203 тоот өрөөнд тэмдэглэн өнгөрүүллээ.


Тус арга хэмжээний хүрээнд “Геологийн биет” дэлхийг таних түлхүүр сэдэвт эрдэм эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Мөн 70 насны ой, Хөдөлмөр алдрийн 46 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийн Захиргаа хүндэтгэл үзүүлэн Сургалтын проректор Х.Энхжаргал мэндчилгээ дэвшүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний хамт өргөн барьлаа.

Профессор Ч.Минжин Монгол Улсад Геологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэхэд олон жилийн турш үр бүтээлтэй ажиллаж ирсэн ахмад багш юм. Манай их сургуульд 46 жил тасралтгүй ажиллаж, дэлхийн хөгжилтэй орнуудын геологийн судалгаанд нэгэнт хэвшсэн дэвшилттэй арга аргачлалыг Монголын геологийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд санаачлага гарган ажиллаж байна.

ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо