МИС-ийн Логистик, тээврийн менежментийн профессорын баг, “Карьер” клубийнхэн болон тус сургуульд “Хэл ярианы соёл” хичээл заадаг багштайгаа хамтран 2013 оны 10 дугаар сарын 7-ноос 11 дүгээр сарын 21-ний хооронд “Найрсаг байх-бидний дадал” сэдэвт “Бусадтайгаа эелдэг мэндлэх нь бидний амжилтын үндэс” уриатай аян зохион байгуулж, дэлхийн мэндчилгээний өдрийг тэмдэглэж өнгөрүүллээ.

Жил бүрийн 11 дүгээр сарын 21-нд орон орны хүмүүс ухаалаг харилцааны бэлгэ тэмдэг, нөхөрсөг сайхан сэтгэлийн илэрхийлэл болгон бие биетэйгээ мэндчилж “Дэлхийн мэндчилгээний өдөр”-ийг тэмдэглэдэг байна. Энэ өдөр “Сайн байна уу?” гэдэг үгийг амаар хэлж, захидал бичин, амар мэндийг нь асуудаг сайхан уламжлалыг бүтэн сарын ажил болгож, сургуулийн багш, ажилтан, оюутан залуучуудад мэндлэх, хүндлэх ёсыг хэвшүүлэхээр зорьсон юм. Уг үйл ажиллагаанд “Олон улсын тээврийн менежмент”, “Тээврийн менежмент”, “Логистикийн менежмент”-ийн ангийн оюутнууд идэвхтэй оролцлоо. Энэ ажлын хүрээнд ШУА-ын ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Самбуудорж багш, ажилтнуудад “Эх хэл-соёлын өв” сэдэвт лекц уншлаа.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо