Эрчим хүчний инженерийн сургуулийн Дулаан солилцоо, термодинамикийн профессорын баг дэлхийн түвшинд хүрсэн Дулааны цахилгаан станцын симулятор лаборатортой боллоо. Тус лабораторийн нээлтийн ажиллагаа 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болж Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан, ЭХСХТөвийн дэд дарга Д.Тулга ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав болон профессор, багш нар оролцлоо.

Тус лаборатори нь үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа аж. Эхний хэсэг нь Микро дулаан цахилгаан станц буюу судалгааны стенд дээр бакалавр оюутнуудад хичээл заах юм. Хоёрдахь нь өндөр хүчин чадлын 300 мв ДЦС-ын математик загвар, компьютерийн удирдлагатай. Үүндээр бакалавр, магистр, доктор оюутнууд суралцах боломжтойгоос гадна инженерийн зэрэг олгох сургалт, давтан сургалт, шинээр байгуулагдах ДЦС-ын ажилчдыг бэлгэх юм.

Гурав дахь хэсэг нь одоо ажиллаж байгаа ДЦС-ын дулаан зуухны горим, тохируулгын туршилт судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх бололцоотой иж бүрэн зөөврийн хэмжүүр байгаж байна. ДЦС-ын мэргэжилтэн бэлтгэх материаллаг бааз бүхий тус лабораторийн зарим технолги нь манайд ДЦС-д хэрэглэгдээгүй сүүлийн үеийнх боловч шинээр баригдах дулаан цахилгаан станцууд энэ технологиор баригдана.

Тус лабораторид ирээдүйн шилдэг инженерүүдийг бэлтгэн гаргана гэж Дулаан солилцоо, термодинамикийн профессорын багийн хамт олон итгэл дүүрэн байна. Лабораторийг Эрчим хүчний яамны 605 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо