БНСУ-ын хөрөнгө оруулалттай “EZCON” XXK 2009 онд байгуулагдаж Монгол улсад бетон зуурмагийн шинэ технологийг нэвтрүүлэх, түүнийг таниулах, зах зээлд нийлүүлэх зорилгоор БИАС-ийн Барилгын материалын технологийн профессорын баг, Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төвтэй хамтран туршилт, судалгааны ажлыг хийж байна.

Судалгааны ажлын зэрэгцээ тус профессорын багын бэлтгэн гаргаж буй Барилгын бүтээц эдлэлийн технологи, барилгын материалын үйлдвэрийн технологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудад бетоны нэмэлтийн чиглэлээр цуврал лекц уншиж, үйлдвэрлэлийн бааздаа дадлага хийлгэх, ажлаар хангах зэрэг чиглэлээр хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр сурлага, хүмүүжлээрээ тэргүүний 4 оюутны жилийн төлбөрийг "EZCON" XXK тэтгэлэг болгон олгодог юм.

Дөрөв дахь жилдээ улалмжлал болгон олгож байна. Тэтгэлэгийг 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “EZCON” XXK захирал Ким Сог Гюн, БИАС-ийн захирал П.Отгонбаяр, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Р.Болормаа, тэргүүлэх профессор Д.Сүнжидмаа нар амжилттай сайн суралцсан ББЭТ-3 ангийн оюутан Г.Гантоггох, БМҮТ-3 ангийн оюутан Ч.Базаргарьд, АЗБ-З-р ангийн оюутан Ё.Энхбат, ИБҮБ-4 ангийн оюутан Б.Мөнхчимэг нарт гардуулан өглөө.

Тус ажлыг жил бүр зохион байгуулдаг барилгын материалын технологийн багын тэргүүлэх профессор Д.Сүнжидмаа багшдаа нийт оюутан, багш нар талархлаа илэрхийлж байна.
ТГ
Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (itec)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр 21 хоногийн сургалтад амжилттай хамрагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд шагнагдаж, шагналыг БШУ-ны сайд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
А.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Геодези 2026" улсын олимпиадыг 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа