Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд “Сахилга-хариуцлага” сэдвийн дор зохион байгуулагдаж форумд Онцгой байдлын Ерөнхий газар “Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийн оролцоо” уриатай оролцлоо.

“Ард түмэн Та-Хаан” үндэсний форумыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлсэн юм. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд сахилга, хариуцлагын талаар чамлахааргүй ярилаа. Тодруулбал, сар бүр яам, агентлагуудтай “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” хурдыг хийж байна. Хариуцлагыг зөвхөн төр, төрийн байгууллага, албан тушаалтнууд ярихаас гадна иргэн өөрөө ярьдаг байх ёстой гэдгийг онцоллоо.

Форумд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, байнгын хорооны гишүүд, НҮБ, Дэлхийн банкны суурин төлөөлөгчид болон нийслэл, орон нутгийн төрийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцлоо.
Тэд сахилгатай, хариуцлагатай иргэн, өрх, баг, сум, аймаг, төрийн захиргааны байгууллага, компани бий болгох арга замын талаар хэлэлцлээ.
Эрдэм шинжилгээний алба
Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (itec)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр 21 хоногийн сургалтад амжилттай хамрагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд шагнагдаж, шагналыг БШУ-ны сайд гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
2026 оны “Хятад хэлний гүүр” Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын хятад хэлний олимпиад --- Монголын бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
А.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Геодези 2026" улсын олимпиадыг 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа