ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн МИС-ийн эмч Ч.Ундрал, их эмч Г.Анхцэцэг , ХУД-ийн 3 хорооны “ЭНХТИТЭМ “өрхийн эмнэлэгийн нийгмийн ажилтан Дэлгэрхангай, 2 эмч, сувилагч нар 2013оны 11 сарын 02ны 10цагт ШУТИС-ийн V байрны оюутнуудад Эрүүл мэндийн өдөрлөгийн хүрээнд “Зөв зохистой хооллолт“, “Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах аргууд”, “ Архи согтууруулах ундаа”, “Тамхины хор хөнөөл, тамхинааас гарах арга хэмжээ, дам тамхидалт гэж юу болох?”, “Ханиад томууны үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ” тус тус сэдвүүдээр мэдээлэл явуулж оюутнуудын дунд ханиаднаас урьдчидан сэргийлэх массаж, дасгалыг зааж, асуулт хариултын тэмцээн зохион байгууллаа.
Эрүүл мэндийн өдөрлөгийн хүрээнд ХУД 3 хорооны ЭНХТИТЭМ өрхийн эмнэлэг нь өөрсдийн үйл ажиллагаа, байрлал /хаяг, утас, mail хаяг/-ийг мөн V байрны нийт оюутнуудыг бүртгэн авах, жирэмсэн эхчүүдийг,0-3 насны хүүхдүүдийг хяналтандаа авах, үнэ төлбөргүй үйлчлэх, МИС-ийн эмч Ч.Ундрал-тай хамтран ажиллаж байгаагаа сургалтанд хамрагдсан нийт оюутнуудад танилцууллаа.
Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж Эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлуудын талаар зөвөлгөө өгсөн ХУД-ийн 3 хорооны “ЭНХТИТЭМ” өрхийн эмнэлгийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлж байна.
ШУТИС Эрүүл мэндийн төв
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.