Төр, засгийн бүх байгууллагууд өчигдөр "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулсан билээ. Харин их, дээд сургуулиудаас ганцхан ШУТИС энэ өдөр "хаалгаа нээлээ". ШУТИС энэ өдөр "Нээлттэй хаалга"-ны хүрээнд бүрэлдэхуун сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээ, технологийн үйл ажиллагаа, онцлогийг харуулсан үзэсгэлэн болон бүрэлдэхүүн сургуулиудтайгаа танилцуулах аялал зохион байгуулснаас гадна иргэдийн ба хамт олны санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйлчилгээг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд зохион байгууллаа. Мөн Е-сургалтын үйл ажиллагаа, сургалтын тэтгэлэг, урамшуулал, оюутны үйлчилгээ болон элсэлт төгсөлт, элсэх мэргэжлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгч байсан юм. Дашрамд сонирхуулахад 2008-2009 оны хичээлийн жилд ШУТИС нь 114 мэргэжлээр 4550 оюутан шинээр элсүүлэн сургалтын үйл ажиллагааг эхэлж, 40000 дахь төгсөгчөө үдэх гэж байгаа аж. ШУТИС-ийн бүрэлдэхүүн ба харъяа 17 сургууль нь 1000 орчим профессор багш, 21000 гаруй оюутан, 700-аад ажилтан, ажилчидтай юм байна. Мөн зургаан эрдэм шинжилгээний хүрээлэн, 40 орчим сургалтын болоод судалгааны төв ажилладаг. ШУТИС-ийн гадаад харилцаа хөгжиж өнөөдөр 160 гаруй гадаадын их, дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг ажээ.
Өдрийн сонин. 2008 он. Аравдугаар сарын 21, Мягмар гариг, № 253, 7-р нүүр
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов