
ШУТИС-ийн УУИС-ийн Геодези, маркшейдерийн профессорын багийн Геодези, маркшейдерийн багцын 1-р курсын Оюутан Б.Отгонболд 2013 оны 10-р сарын 12-ноос 22-ны өдрүүдэд Хятадын WUXI хотод болсон "Өсвөр үе залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-д хувиараа 16-р байр 30 метрийн зайнд рекорд тогтоон олон улсын хэмжээний мастер боллоо.
Б.Отгонболдын 2013 оны 9-р сараас хойш гаргасан амжилтуудаас:
2013 оны 9-р сарын 3-с 6-ны өдрүүдэд "Нийслэл Өргөө" ХК-ний нэрэмжит Холбооны төлөөх тэмцээнд багийн шигшээ харваанд 1-р байр, холимог багийн харваанд 3-р байр, 2013 оны 9-р сарын 18-22-ны өдрүүдэд "Монгол туургатан хүүхдийн спортын 4-р их наадам"-д хувийн шигшээ харваанд 1-р байр, багийн шигшээ харваанд 2-р байр, холимог багийн харваанд 1-р байр тус тус эзэлсэн амжилтуудыг гаргасан байна.
Б.Отгонболд таньд олон улсын хэмжээний мастер болсонд баяр хүргэж цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв