ШУТИС-ийн Намар цагийн үндэсний бөхийн барилдааны нээлт 2013 оны 10 дугаар сар 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус барилдааныг нээлттэй хэлбэрээр явуулсанаас нийт 117 бөх зодоглолоо. Барилдаанд Ховд аймгийн харьяат ШУТИС-ийн УУИС-ийн оюутан сумын заан Ц.Заяатүшиг түрүүлж, сумын заан Б.Чимэдвандан үзүүрлэж, сумын заан Г.Хишигбат, сумын заан Б.Баянмөнх, сумын заан Н.Ширчинхүү нар шөвгөрлөө. Энэхүү барилдаанд урилгаар уртын дууч Б.Алтанбаяр “Эр бор харцага” хэмээх сайхан дуугаар ая дууны мэндчилгээ өргөв. Тэмцээний ерөнхий шүүгчээр ШУТИС-ийн НТС-ийн БТСТэнхимийн багш Монгол Улсын начин Б.Бадам-очир, эмч, улсын засуул Б.Шарав, бөх тайлбарлагч ҮТДС-ийн оюутан Д.Наранбаяр, зохион байгуулагчаар ШУТИС-ийн Соёмбо клубын тэргүүн Э.Даш-Онолт, бөхийн засуул Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ууганбаатар, Г.Энхманлай, Г.Эрдэнэболд нар тус тус ажиллаа.

Оноолт 4-ийн даваа
5-ын даваа
6-ын даваа
7-ын даваа
Тус даваанд 4р байрын төлөө
8-ын даваа


Соёмбо клуб
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо