ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Оросын Холбооны Улсын Москва хотын Холбоо Мэдээллийн Техникийн Их Сургуультай мэдээлэл, холбооны чиглэлийн 10 мэргэжлээр 2+2 хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Москвагийн Холбоо Мэдээллийн Техникийн Их Сургууль нь 1921 онд байгуулагдсан, Оросын Холбооны Улсын нэр хүнд бүхий тэргүүлэх төрийн сургуулиудын нэг бөгөөд уг их сургуулийн диплом нь Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгддөг болно.
Тус их сургуульд өнгөрсөн зууны 50-аад оноос манай улсын харилцаа холбооны салбарын монгол инженерүүдийг хүлээн авч сургаж эхэлсэн түүхтэй. Монголын харилцаа холбооны салбарыг 1960-аад оноос хөгжүүлж, түүхийг нь бүтээлцсэн ахмад инженер, мэргэжилтнүүдийн дийлэнх нь энэ их сургуулиар бэлтгэгдсэн гэдгийг дурсахад тааламжтай байна.
Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд 40 оюутан элсүүлэн суралцуулж байгаа бөгөөд эдгээр оюутнууд Монголд 2 жил орос хэл дээр хичээлүүдээ үзээд, Оросын холбооны улсад үргэлжлүүлэн 2 жил суралцаж, ШУТИС (Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль) болон МТУСИ (Холбоо Мэдээллийн Техникийн Их Сургууль)-ийн хос дипломтой төгсөж өөрийн улс болон Европийн холбооны улсуудад ажиллах боломжтой юм.
Өнөөдөр 2+2 хамтарсан хөтөлбөрийн нээлтэнд: МТУСИ (Холбоо Мэдээллийн Техникийн Их Сургууль)-ийн гадаад харилцааны албаны дарга Каприелова.О.Н, Цахилгаан холбооны факультетийн декан, профессор, академич Гордиенко.В.Н, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ахмад төгсөгч сайд асан Д.Готов, Д.Гарам-Очир болон ШУТИС-ийн проректорууд, МХТС-ийн профессор багш, оюутнууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Эрдмийн цагаан мөр дэлгэрэх болтугай
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ