Шинжлэх ухаан технологийн их сургууль, харъяа Хүнсний инженер, биотехнологийн сургууль болон БНСУ-ын 'Sooyang Food & Goods" компани хооронд 2013 оны 10 дугаар сарын 02-ы өдөр ШУТИС-ийн төв байранд 120 суудалтай зоогийн газар, 45 суудалтай Coffee Shop болон хүнсний дэлгүүр бүхий “Оюутны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний загвар” төслийг хэрэгжүүлэхээр “Инновацийн компани байгуулан хамтран ажиллах шинэчилсэн гэрээ”-г байгуулав.
Төслийн зорилго нь Монгол улсын их, дээд сургуулийн загвар хоолны газрыг бий болгох үүнтэй холбогдуулан ШУТИС-ийн төв байрны оюутны хоолны газрын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник, технологи, үйлчилгээний системийг нэвтрүүлэн, олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн зохион байгуулахад оршино.
Гэрээнд гарын үсэг зурах үеэр

ШУТИС.Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш, БНСУ-ын 'Sooyang Food & Goods" компаний ерөнхий захирал Ли Юнг Сүг болон ШУТИС.ХИБС-ийн захирал Ж.Туяацэцэг нар гэрээнд гарын үсэг зурав.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв