2013 оны 9-р сарын 15-20-ны өдрүүдэд Испани улсын Гранада хотод болсон Олон Улсын Хоол зүй, Шим Тэжээл Судлалын Холбооны 20-р Их Хуралд ХИБС-ийн дэд захирал, доктор М.Пүрэвжав, тэргүүлэх профессор, доктор Г.Энхтайван, ахлах багш, доктор Л.Цэрэнпүрэв нар амжилттай оролцоод ирлээ.

Энэхүү 5 өдөр зохион байгуулагдсан Олон Улсын Хоол зүй, Шим тэжээл судлалын Холбооны 20-р Их Хурал нь нийт:
7 салбар хуралдаан, 32 тусгай хуралдаан, 90 бага хурал , 4 хэлэлцүүлэг, 100 гаруй аман илтгэл, 36 ивээн тэтгэгч байгууллагуудын зөвлөгөөн, 16 онлайн хурал зөвлөгөөнүүд зэрэг бүтэц зохион байгуулалттайгаар амжилттай болж өнгөрлөө.
Олон Улсын Хоол зүй, Шим Тэжээл Судлалын Холбооны 20-р Их Хурлын зорилго, уриа
Тус хуралд нийт 100 гаруй орны 4000 гаруй төлөөлөгчид оролцсоноос Монгол Улсыг төлөөлөн нийт 9 төлөөлөгч амжилттай оролцоод ирлээ. Тус хуралд Монгол Улсаас 3 илтгэл хэлэлцүүлэгдсэн.

Монголын хоол зүй, инженер технологичдын Холбооны тэргүүн, ХИБС-ийн тэргүүлэх профессор Г.Энхтайван тэргүүтэй монголын төлөөлөгчид ОУ-ын Хоол зүй, Шим Тэжээл Судлалын Холбооны тэргүүн Jose Alfredo Martinez болон гадаадын эрдэмтэдтэй уулзан санал солилцлоо.

Олон Улсын Хоол зүй, Шим Тэжээл Судлалын Холбооны Их Хурал нь 4 жилд 1 удаа зохион байгууллагддаг бөгөөд 21-р Их Хурлын тов 2017 онд Аргентин улсад зохион байгуулагдахаар зарлагдлаа.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо